2025/05/29

Ц.Мөнхтуяа: Боловсролын салбар хүний нөөцийн дутагдалд орсон тул цалин хөлс нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана

info@inder.mn
2025/05/23

Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болон 330 сум, 9 дүүргийн төлөөлөл болсон 800 гаруй эмэгтэй оролцсон “Бид эмэгтэйчүүд” чуулга уулзалт өнөөдөр  хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжиллээ.

Анх удаа болж байгаа Бид эмэгтэйчүүд чуулган Орон нутгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэй улс төрчдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой.

Бид эмэгтэйчүүд чуулганаар 4 салбар хуралдаан болж, Гэр бүлийг дэмжих бодлогын салбар хуралдааныг УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, Эрүүл мэндийг дэмжих бодлогын салбар хуралдааныг УИХ-ын гишүүн Д.Ганмаа, Боловсролыг дэмжих бодлогын салбар хуралдааныг УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ч.Ундрам, эдийн засаг ба хөдөлмөр эрхлэлтийн салбар хуралдааныг УИХ-ын гишүүн Б.Жаргалан удирдан явуулж иргэдийн төлөөлөгчидтэй санал солилцлоо.

Боловсролыг дэмжих бодлогын салбар хуралдаанд УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа Боловсролын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар  танилцууллаа. Мөн боловсролын салбарт тулгамдаж буй асуудлын талаар 21 аймаг, 9 дүүргээс төлөөлөн ирсэн багш нартай харилцан санал солилцож,  багш нартай боловсролын ерөнхий хуульд багш нарын цалин хөлс, тэтгэврийн нас, хүүхдийн хувьсах зардал гэх мэт сэдвүүдээр ярилцлаа.  Тэрээр Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг Боловсролыг дэмжих жил гэж зарласан. Иймд багш, боловсролын салбарын ажилтанд тулгамддаг цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгаанд нь анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна