2025/10/13

“Өсвөрийн парламент-2025" хөтөлбөрийн бүртгэл явагдаж байна

info@inder.mn
2025/10/07

“Өсвөрийн Парламент-2025" хөтөлбөрийг "Сургуулийн орчин дах аюулгүй усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуй ба өсвөр үе" буюу "WASH AND TEENS" сэдвийн хүрээнд УИХ-ын Тамгын Газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, НҮБ-ын Хүүхдийн Сан, Гэр бүл, хүүхэд хөгжил, хамгааллын ерөнхий газар, Монголын Скаутын Холбоо хамтран зохион байгуулж байна.

Өсвөр үеийнхний хөгжил оролцоог дэмждэг, үндэсний хэмжээнд 5 дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус хөтөлбөрт ЕБС-ийн 11-12 дугаар ангийн сурагчид оролцох боломжтой. 

ХӨТӨЛБӨРӨӨС ЮУГ СУРЧ МЭДЭХ ВЭ?

 Парламентын боловсрол, хүний эрхийн талаар

⇨ Аюулгүй усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн тухай мэдлэг

⇨ Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаар

 Багаар ажиллах ур чадварт суралцах

 Нөлөөллийн ажлын дадлага, туршлагатай болох

ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ?

2025.10.12-ны өдрийн 23:00 цагаас өмнө энэхүү холбоосоор орж бүртгүүлнэ.  

Онлайн анкет нь дараах хэсэгтэй.

1. Хувийн мэдээллийн хэсэг

2. Видео бичлэг - Сэдэв: Сургуулийн орчин дах ундны ус, ариун цэврийн байгууламжийн стандарт ба хүртээмж /хугацаа 2-3 минут/

3. Эсээ - Сэдэв: Үе тэнгийн нөлөөлөл ба бидний оролцоо 

/үгийн тоо: 500-700/

4. Анги удирдсан багшийн батлан даалт

5. Нэр дэвшигч сурагчид өөрийг нь дэмжсэн 50 сурагчийн гарын үсгийг маягтын дагуу цуглуулна. 

ШАЛГАРУУЛАЛТ ХЭРХЭН ЯВАГДАХ ВЭ?

Энэ жил хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад өөрчлөлт орсон бөгөөд хөтөлбөрийн оролцогчдыг орон даяар мессеж санал хураалтаар шалгаруулна. 

Тодруулбал мандатын тоогоор харьяа аймаг, дүүрэгтээ хамгийн олон санал авсан нийт 126 оролцогчийг шалгаруулах юм.  

Хөтөлбөрт бүртгүүлсэн нийт нэр дэвшигч сурагчдын танилцуулга, мэдээлэл болон санал хураалтын явц нь “Өсвөрийн парламент” хөтөлбөрийн сошиал хаягууд болон ikon.mn сайт дээр байрших болно. Уншигч та санал хураалтад оролцохыг хүсвэл өөрийн аймаг, дүүрэгт нэр дэвшиж буй сурагчийн хувийн дугаарыг тусгай дугаарт илгээн саналаа өгөх боломжтой. 

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ авна уу. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна