“Гүүд Нэйборс” олон улсын төрийн бус байгууллагын санаачлан хэрэгжүүлж байгаа “Зудын эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх төсөл”-ийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар болон "Гүүд Нэйборс” олон улсын төрийн бус байгууллага, Хөдөө аж ахуйн их сургууль хамтран малчин өрхүүдийн зудын эрсдэлд өртөмтгий байдлыг бууруулах зорилготой малчин иргэдэд зориулсан чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг есдүгээр сарын 30, аравдугаар сарын 01-02-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн Халзан, Түвшинширээ, Мөнххаан сумын 180 гаруй малчин иргэнийг хамруулсан юм.
Энэ үеэр “Уур амьсгалын өөрчлөлт, түүнийг сааруулахад бидний оруулах хувь нэмэр”, “Зудын эрсдэлийн үнэлгээ, цаашид анхаарах асуудал” , “Малын бэлчээрийн зохистой ашиглалт”, “Орон нутагт тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх боломж” сэдвийн хүрээнд мэдлэг түгээж, сонирхсон асуултын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна