"Метро ба газар доорх байгууламж олон улсын туршлага" сургалт өнөөдөр “Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл” сэдвийн дор олон улсын дугуй ширээний ярилцлагаар үргэлжилж байна. Энэ үеэр Монгол улсад ТХХТ-ийн талаарх, бодлого, Монгол Улсад хэрэгжих мега төслүүд, гадаад улс орнуудад хэрэгжсэн мега төслүүдийн төр ба хувийн хэвшлийн түншлэлийн бодлого, үр нөлөө, туршлагын талаар хэлэлцэв.
Монголын барилгын инженерүүдийн холбоо, Нэгдсэн төслийн удирдлагын газар болон "Духуа инженеринг" хамтран зохион байгуулж буй уг сургалтад Герман, Япон, Тайвань, Солонгос улсын барилгын салбарын эрдэмтэн, инженерүүд илтгэл танилцуулж, туршлага солилцож байна. “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНТҮГ-ын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г. Мөнхнасан Улаанбаатар хотод хэрэгжүүлэх 24 мега төслийн талаар мэдээлэл өгөв. Тэрбээр эдгээр төслүүд нь хотын авто замын түгжрэлийг бууруулах, дэд бүтцийг сайжруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг онцолсон юм. Үргэлжлүүлэн Сөүлийн Үндэсний Их сургуулийн профессор Иноеун Лее "Метро төслийн төр ба хувийн хэвшлийн түншлэл" сэдвээр илтгэлээ танилцууллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна