ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Бүгд Найрамдах Киргиз Улсад энэ сарын 20-23-ны өдрүүдэд албан айлчлал хийж байна.
Онцгой байдлын ерөнхий газар, тус улсын Онцгой байдлын яам хоорондын хамтын ажиллагаа нь 2016 онд “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үэсэг зурснаар эхэлж, өдгөө жилээс жилд өргөжин хөгжсөөр байна.
Айлчлалын хүрээнд хошууч генерал Г.Ариунбуян тус улсын Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд, хошууч генерал Бообек Эргешевич Ажикеевтэй уулзалт хийж, хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлэх, гамшгаас хамгаалах байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцлоо.
Талууд өндөр уулын нөхцөлд аврах ажиллагааны хамтарсан дадлага сургуулилалт зохион байгуулах, туршлага солилцох, хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэхээр тохиролцсон юм.
Мөн айлчлалын үеэр Онцгой байдлын яамны Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төв болон Гал түймэр унтраах, аврах ангийн үйл ажиллагаа, багаж хэрэгсэлтэй танилцлаа гэж ОБЕГ-аас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна