Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.22/ 10:30 цагийн байдлаар 18 ойн түймэртэй байгаагаасс Сэлэнгэ аймгийн Ерөө сумын "Агуйт", Булган аймгийн Сэлэнгэ сумын "Наран" гэдэг газар гарсан 2 ойн гал түймрийг цурамд оруулсан.
Харин Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд-6, Ерөө суманд-6, Мандал суманд-3, Хэнтий аймагт-1 буюу нийт 16 ойн түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байна.
Түймрийн голомтод Онцгой байдлын байгууллагын 220 алба хаагч, 13 автомашин, мэргэжлийн ангийн 209 хүн, 17 автомашин буюу нийт 429 хүн, 30 автомашинтай ажиллаж байгаа юм.
Мөн түймрийн голомтод алба хаагчдыг ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр тээвэрлэн, хүргэх ажлыг тасралтгүй зохион байгуулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна