2025/07/22

Нийт нутгийн 37 хувь гантай болон гандуу байна

info@inder.mn
6 цаг 46 минутын өмнө

Цаг уурын байгууллагаас  гаргасан мэдээллээр бэлчээрийн ургамлын ургалтын байдал долдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 37 хувьд гантай болон гандуу, 63 хувьд хэвийн байна.

Тухайлбал: Баян-Өлгий, Увс, Сэлэнгийн зарим нутгаар, Ховд, Завхан, Өвөрхангай, Дархан-Уул, Төвийн ганц нэг сумын нутгаар муу, Архангай, Говьсүмбэрийн нийт, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Дорнод, Сүхбаатарын ихэнх, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Төв, Өмнөговь, Дорноговийн зарим, Баян-Өлгий, Увс, Ховд, Булган, Сэлэнгэ, Дундговь, Хэнтийн цөөн сумдын нутгаар хэвийн, бусад нутгаар дунд байна.

Өнгөрсөн арав хоногт агаарын температур нийт нутгаар дунджийн орчим буюу түүнээс 1.1- 5.8 градусаар дулаан, хур тунадас нийт нутгийн 60 гаруй хувьд дунджийн орчим буюу түүнээс бага, Сүхбаатарын нийт, Өвөрхангай, Дундговийн ихэнх, Говь-Алтай, Баянхонгор, Дорноговь, Сүхбаатарын зарим, Хөвсгөл, Хэнтийн цөөн сумдын нутгаар дунджаас ахиу орсон байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна