2025/06/19

Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны ээлжит хурал боллоо

info@inder.mn
Өчигдөр 10 цаг 22 минут

Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны ээлжит хурал өнөөдөр зохион байгуулагдаж, иргэдээс ирүүлсэн хөдөлмөрийн маргаантай холбоотой гомдлуудыг хэлэлцэн, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.

Уг хороо нь Хөдөлмөрийн тухай хуулийн 16.1.6 дахь заалт болон Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 5 дугаар тогтоолоор батлагдсан “Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны дүрэм”-ийн 2.6 дахь хэсгийн дагуу байгуулагдсан юм.

Хорооны үндсэн үүрэг нь хөдөлмөрийн маргаанаас урьдчилан сэргийлэх, шүүхийн өмнөх шатанд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг хэрэгжүүлэхэд оршдог. Тус хороо долоо хоног бүр хуваарийн дагуу хуралдаж, иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд хэлэлцэн шийдвэр гаргаж ажиллаж байна



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна