Монгол Улсын Хилийн боомтын захиргаа болон БНХАУ-ын ШУӨЗО-ны хооронд хамтын ажиллагааны механизм гэрээнд Хилийн боомтын захиргааны Боомтын үйл ажиллагааны хэлтсийн дарга Д.Балдорж, ШУӨЗО-ы Боомтын захиргааны албаны дэд дарга Фү Чаохун нар гар үсэг зурлаа.Тус механизм нь боомтын хөгжлийн асуудлын хүрээнд хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, иргэдийн чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, тулгамдсан асуудлуудыг түргэн шуурхай шийдвэрлэх зэрэг хамтын ажиллагааны шинэ гарцыг нээж байна.Мөн эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулдаг стратегийн чухал салбар болох хоёр улсын хилийн боомтуудыг бүс нутгийн хэмжээнд уялдуулан бодлого, төлөвлөлттэйгөөр хөгжүүлэх боломжийг бүрдүүллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна