2025/08/02

Хөвсгөл аймагт гарсан түймрийн голомтод ажиллах алба хаагчдыг нисдэг тэргээр хүргэж байна

info@inder.mn
Өчигдөр 11 цаг 31 минут

Хөвсгөл аймгийн Цагааннуур, Улаан-Уул суманд гарсан ойн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулах тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр тээвэрлэн хүргэж байна.    

Дээрх түймрийг www.firms.modaps.eosdis.nasa.g... болон www.icc.mn сайтаар илрүүлсэн бөгөөд автоамшин, техник хүрэлцэн очих боломжгүй учраас агаараас тандах, алба хаагчдыг хүргэх ажлыг зохион байгуулж байгаа юм.

Тодруулбал: Цагааннуур сумын Хармай багийн “Их билдэгийн гол” гэдэг газар хилийн шугамын бүсэд , Улаан-Уул сумын “Соёо” багийн “Жинст голын-Ам” гэдэг газарт түймрийн дулааны цэгийг ирүүлж, шуурхай арга хэмжээг хэрэгжүүлж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна