Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран Азийн 13 дахь “Про боно” чуулга уулзалтыг аравдугаар сарын 3-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа. Тус чуулга уулзалтад Солонгос, Австрали, Америк, Англи, Япон, Малайз, Филиппин, Сингапур, Хонгконг, Пакистан, Орос, Хятад, Тайланд, Швед зэрэг 30 гаруй орны 300 гаруй хуульч, Хуульчдын холбооны төлөөлөл, хуулийн фирмүүд, судлаач, төрийн болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцож, туршлага, санаачлагаа хуваалцлаа. “Про боно” чуулга уулзалтын хүрээнд
Монгол Улсад анх удаа зохион байгуулагдсан энэхүү чуулга уулзалт нь хуульчдын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буй юм. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдэд эрх зүйн туслалцаа, зөвлөгөө, мэдээлэл өгөх, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх болон судалгааны чиглэлээр хамтран ажилладаг бөгөөд анх удаа Азийн “Про боно” чуулга уулзалтыг Монгол Улсад хамтран зохион байгууллаа. Дараагийн буюу Азийн 14 дэх “Про боно” чуулга уулзалт 2026 онд Япон улсад зохион байгуулагдана.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна