Зээлийн батлан даалтын сан жил бүр татвар төлөгчдийн мөнгөөр тансаг зэрэглэлийн авто машин авч байна гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тарсан.

Бид мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангахын тулд “Зээлийн батлан даалтын сан”-ийн батлан даалтын газрын дарга С.Буянхишигээс тодрууллаа.

Тэрээр Зээлийн батлан даалтын сан нь 2024 оноос эхлэн хоршооны гишүүн малчны зээлийг батлан дааж эхэлсэн. Уг зээлтэй холбоотойгоор харилцагчдын тоо 10 дахин өссөн. Хамтран зээлдэгчтэйгээ нийлээд 26.000 гаруй зээлдэгчтэй болсон байна.
Эдгээр зээлдэгч 21 аймаг, 330 суманд тархан байршдаг. 2025 онд нийт 21 аймгийн 135 суманд, 542 хоршооны 1900 орчим зээлдэгчийн зээлийн эргэн төлөлт, хяналт, батлан даалтыг хийж ажилласан. Мөн 1800 орчим малчдад зөвлөгөө, мэдээлэл өгч ажилласан.
Энэхүү хөдөө орон нутгийн алслагдмал газарт Зээлийн батлан даалтын сангийн харилцагчийн тоо өссөн тул газар дээр нь очих шаардлага гарсантай холбоотойгоор туулах чадвар сайтай автомашин авах хэрэгцээ, шаардлага гарсан гэдгийг онцлон хэллээ. Түүнчлэн Зээлийн батлан даалтын сан нь улсын төсвөөс санхүүждэггүй. Сангийн өөрийн үйл ажиллагааны орлогоос төсвөө бүрдүүлэн ажилладаг хэмээн тодотгов.
Зөвхөн хоршооны гишүүн малчны зээлээс гадна ждү эрхлэгчдэд бизнесийн зээлийн батлан даалт, орон нутгийн иргэдэд ипотекийн зээлийн батлан даалт гаргадаг тул газар дээр нь очиж, хяналт мониторинг хийх шаардлага мөн гардаг гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна