2026/02/02

НИТХ-ын ээлжит VI хуралдаанаар нийслэлийн бодлогын баримт бичгийн төлөвлөгөө, хэрэгжилт, үр дүнг хэлэлцэж байна

info@inder.mn
3 цаг 56 минутын өмнө

НИТХ-ын Ээлжит VI хуралдаан Яармаг дахь Хангарди ордонд эхэллээ. Ээлжит VI хуралдаанаар Нийслэлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хэлэлцэж байна. Тодруулбал,

Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Нийслэлийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2025 оны хэрэгжилт

Нийслэлийн хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээний дүн, танилцуулга мэдээллийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай танилцууллаа. Танилцуулгатай холбоотой НИТХ-ын төлөөлөгчид асуулт асууж, санал хэлж байна. 

 

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна