2025/05/10

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

info@inder.mn
2018/12/27

Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр боллоо. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:

-  Ирэх онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 387,7 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 188, орон нутагт 646,7 тэрбум төгрөгийн 585 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ. Худалдан авах ажиллагааг төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (tender.gov.mn)-ээр зохион байгуулж, төлөвлөгөө, тендерийн урилга, үр дүнг тухай бүр энд нийтэлж байхыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгав. 

-  Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах хуулийн төслүүдийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Хууль хэрэгжүүлэх үед тулгамдаж байгаа бэрхшээлийг шийдвэрлэх, хуулиудын зөрчил, хийдлийг арилгах, орхигдуулсан зарим зохицуулалтыг бий болгохоор төслийг боловсруулжээ.

-  Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

-  “Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангийн систем, техник технологи, программ хангамжийн ерөнхий шаардлага”-ыг баталлаа. Улсын бүртгэлийн байгууллага иргэний улсын 19, эд хөрөнгийн 29, хуулийн этгээдийн 10, архивын 28, нийт 86 төрлийн бүртгэлийн үйлчилгээг 42 төрлийн программ хангамж, систем ашиглан үзүүлж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна