Эрүүгийн цагдаагийн газраас Худалдаа хөгжлийн банкны удирдлага болон “Монголиан коппер корпорэйшн” компанийн гүйцэтгэх захирлыг баривчиллаа.
Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой хэргийг ЦЕГ, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа. Уг хэрэгтэй холбогдуулан Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан коппер корпорэйшн” компанийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг авчирч, шалгалтын ажиллагаа явагдаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа” гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна