Хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлын график төлөвлөгөөний дагуу Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ашиглалтын хэвийн найдвартай үйл ажиллагааг хангаж, далан суваг, ус гаргуурын бөглөрөлийг арилгаж, үерийн ус чөлөөтэй нэвтрэх боломжийг алдагдуулж байгаа зөрчил дутагдлыг арилгах арга хэмжээ авч байна.
Тус ажлын хүрээнд Үерийн далан сувагт хуримтлагдсан мөсийг зөөх, суваг татах зэрэг ажлыг шуурхай зохион байгуулж, техник хэрэгслийн ашиглалтын хэвийн найдвартай ажиллагааг хангаж шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна.
Мөн үерийн хамгаалалтын барилга байгууламжийн найдвартай үйл ажиллагааг алдагдуулж буй иргэн, аж ахуй нэгжийн үйл ажиллагааг зогсоох, газар чөлөөлөх арга хэмжээг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран зохион байгуулна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна