2025/05/09

ЭЕШ-д бэлдэх онлайн багш

info@inder.mn
2019/03/12

Ерөнхий боловсролын  сургуулийн төгсөх ангийн сурагчдын “том даваа” буюу Элсэлтийн ерөнхий шалгалт эхлэхэд цөөн хоног үлдлээ. Үүнтэй холбоотойгоор ЭЕШ-д бэлдэх онлайн багшийг танилцуулж байна. Тодруулбал, цаг хугацаа, эдийн засаг хэмнэх элсэлтийн шалгалтад бэлтгэх видео хичээлийг http://ebagsh.com сайтад баршуулсан бөгөөд тэр дундаа Монгол хэлний хичээлийг багцаар оруулж өгсөн онцлогтой.  Тус хичээлийг Олон улсын хөтөлбөрийн сургалттай, төрийн өмчит “Шинэ эхлэл” ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, уран зохиолын багш, Хэл шинжлэлийн ухааны доктор, Монгол Улсын зөвлөх багш Д.Туяа боловсруулсан байна.

Дашрамд өгүүлэхэд 2019 оны элсэлтийн ерөнхий шалгалтын хуваариар монгол хэл, бичгийн шалгалт ирэх зургаадугаар сарын 20-ны өдөр болох юм.

http://ebagsh.com/?fbclid=IwAR0mbMobSV1zV8mVWdR25_sSEEdUYSejrUeWv7IGrFsnw8h3vZplMmoFTew



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна