Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн-гийн мэдээлснээр хоёрдугаар сарын гуравдугаар арав хоногийн байдлаар ихэнх гол, нуурын мөсний зузаанд томоохон өөрчлөлт гараагүй, харин жижиг голууд ёроолдоо хүртэл хөлдсөн хэвээр байна.
Эг голын Хатгал тосгон орчимд харз үүссэний улмаас мөс 4 см-ээр нимгэрчээ. Хөвсгөл нуурын мөсний зузаан 105–110 см болж 5 см-ээр нэмэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 5–15 см-ээр зузаан боловч олон жилийн дунджаас 5–10 см-ээр нимгэн байна.
Буйр, Хөх нууруудын мөсний зузаан 100–115 см хэвээр байгаа нь өмнөх оноос 10–20 см-ээр зузаан ч олон жилийн дунджаас 15–25 см-ээр нимгэн үзүүлэлттэй байна. Харин Хяргас, Увс нуурын мөс 60–95 см болж 5 см орчмоор зузаарсан нь өмнөх оноос 20 см-ээр ахиу ч дунджаас 10 см-ээр нимгэн байна.
Цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан зарим гол, нуурын мөсний зузаан жигд бус байгаа тул мөсөн дээгүүр явганаар болон авто тээврээр зорчихгүй байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна