Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа С.Ганбатыг хуурамч бичиг баримт бүрдүүлж мөнгө авсан гэх мэдээллийн дагуу Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсээс шалгалт хийсэн байна. Тодруулбал, Дотоодын цэргийн штаб, 05, 805 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, ар тал хангалтын дарга нар, ахлах нягтлан бодогч, тооцооны нягтлан бодогч, нярав нарыг хамруулан тус ангиудын санхүүгийн баримтад тулгуурлан шалгалт явуулсан байна.
Шалгалтаар Дотоодын цэргийн 05, 805 дугаар ангиудад 2017-2019 оны нэгдүгээр улирлын байдлаар 150 сая төгрөг, түүнээс дээш хэмжээний төсөвт өртөг бүхий худалдан авалт болон Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомжийн дагуу хийсэн сонгон шалгаруулалт, ажил, үйлчилгээ байхгүй. Дотоодын цэргийн тухай хуульд дотоодын цэргийн санхүүжилт, аж ахуй, материал-техникийн хангалтыг цагдаагийн төв байгууллага хариуцахаар зааж штабын даргад төсөв захирагчийн эрх хэмжээг тус хуулиар олгоогүй аж. Тиймээс дээрх мэдээлэл худал ташаа тул залруулга гаргасан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна