Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын гишүүн асан Асано Кацухитог хүлээн авч уулзлаа. Асано Кацухито Монгол-Японы харилцаа, хамтын ажиллагаа болон хөдөө аж ахуйн чиглэлд хэрэгжүүлэхээр ажиллаж буй төслийнхээ талаар танилцуулав.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн салбарт хэрэгжүүлхээр төлөвлөж буй ажлыг нь дэмжихээ илэрхийлээд монголын мэргэжлийн байгууллагуудтай хамтрах, малын гаралтай түүхий эдийг боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь онцгой ач холбогдолтойг тэмдэглэлээ.
Уулзалтын үеэр Асано Кацухито Япон Улсын Гадаад хэргийн сайд Коно Тарогийн мэндчилгээг уламжлав.
Эх сурвалж: ГХЯ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна