Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, явган хүний гарцаар автомашинтайгаа буцаж эргэх үйлдэл хийсэн жолооч нарын бичлэг олон нийтийн сүлжээнд тархсан.
Уг зөрчлийг Тээврийн цагдаагийн алба бүртгэж авсан бөгөөд Зөрчил хянан шийдвэрлэх хэлтэс рүү шилжүүлээд байгаа аж.
Албаны эх сурвалжийн хэлж буйгаар тус жолооч нарт өнөөдөр хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх юм байна.
Зөрчлийн тухай хуулийн 14.7 буюу Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчилд хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байдаг.
Ингэхдээ 29.1. тээврийн хэрэгслээр замын зорчих хэсгийн гадна талаар, явган хүний зам, хөвөөгөөр явсан бол хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 20,000 төгрөгөөр торгоно гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна