2026/03/05

Дархан-Уул аймаг “e-Mongolia”-д нэгдлээ

info@inder.mn
2021/10/28

“e-Mongolia” төслийн нэгжийн баг Дархан-Уул аймагт ажиллаж, тус аймгийн төрийн 11 байгууллагын 66 үйлчилгээгээ “e-Mongolia” системд нэвтрүүллээ. Тодруулбал

  • Дархан-Уул аймгийн авто тээврийн төвийн 3 үйлчилгээ
  • Дархан Ус – Суваг ХК-ийн 7 үйлчилгээ
  • Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын 21 үйлчилгээ
  • Дархан-Уул аймгийн орон нутаг дахь зам тээврийн төвийн 2 үйлчилгээ
  • Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн газрын 4 үйлчилгээ
  • Дархан-Уул аймаг дахь онцгой байдлын газрын 1 үйлчилгээ
  • Дарханы Дулааны Сүлжээ ТӨХК-ийн 1 үйлчилгээ
  • Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 7 үйлчилгээ
  • Дархан сум ЗДТГ-ын 3 үйлчилгээ
  • Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын асуудал хариуцсан байгууллагын 5 үйлчилгээ

Мөн Дархан-Уул аймгийн төрийн алба хаагчид “e-Mongolia” системээр дамжуулан иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хэрхэн үзүүлэх тал дээр сургалт зохион байгууллаа.

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia” – д орон нутгийн төрийн байгууллагууд үйлчилгээгээ идэвхтэй нэвтрүүлж байгаа бөгөөд одоогоор Хөвсгөл, Булган, Дархан-Уул аймгууд үйлчилгээгээ нэвтрүүлээд байна.

“e-Mongolia системд өнөөдрийн байдлаар төрийн 55 байгууллагын 600 гаруй үйлчилгээ цахимжиж, нэгтгэгдээд байгаа бөгөөд Монгол Улсын 2 сая орчим иргэн тус системд ашиглаж, давхардсан тоогоор 5.6 сая төрийн үйлчилгээг цахимаар авч, ойролцоогоор 46 тэрбум төгрөгийг хэмнэсэн байна



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна