Туул голын дагуу Маршалын гүүрнээс Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо хүртэлх унадаг дугуйн замын ажил бүрэн дууссаныг хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн энэхүү тохижилтын хүрээнд 7.2 км үргэлжлэх унадаг дугуйн зам, иргэдийн амарч суух амралтын талбай, сандал, сүүдрэвч, дугуйн зогсоол, автомашины зогсоол, замын хашлага, гэрэлтүүлэг, камер зэргийг цогцоор нь тохижуулжээ.
Олон нийтийн амралт, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх эрүүл, эко орчныг нэмэх зорилготой юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна