2024/11/26

ЗОРИЛТОТ ӨРХҮҮДЭД САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

info@inder.mn
2022/01/10

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн:

Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэг болон нөөцийн асуудал өнөөдрийн байдлаар хэвийн явагдаж байна. Энэ долоо хоногоос эхлэн сар шинийн өдрүүдийг дуустал өндөрлөг болон алслагдмал цэгт явуулын цэг нээхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа бөгөөд ирэх долоо хоногоос явуулж эхэлнэ. Зорилтот 6,098 өрхөд өнөөдрөөс эхлэн долоо хоногийн зургаан шуудайгаар тооцож, сайжруулсан шахмал түлшийг олгож эхэллээ. Өнөөдрийн байдлаар 21353 тонн сайжруулсан шахмал түлшний нөөцтэй байна.


Өнгөрсөн амралтын өдрүүдээр нийт дөрвөн чиглэлийн шалгалт явагдсан. Гэр хорооллын айлуудад түүхий нүүрсний хэрэглээ байгаа эсэх, галлагааны бус материал хэрэглээнд ямар байгаа талаар болон түүхий нүүрс түлэх зөвшөөрөлтэй 20 аж ахуйн нэгжийн 182 зуухын шүүлтүүрт хяналт шалгалтыг хийлээ. Тухайлбал 195 мянган айл стандартын болон стандартын бус таван төрлийн зуух хэрэглэдэг. Зуух болгонд хэмжилт, галлагааны дарааллыг гаргаж, иргэд, олон нийтэд танилцуулах ажлыг бид зохион байгуулан ажиллаж байна.

Өнгөрсөн долоо хоногт стандартын зуух үйлдвэрлэдэг, импортолдог аж ахуйн нэгж, иргэдтэй уулзалт хийсэн. Цар тахлаас шалтгаалан 2021 онд зуух үйлдвэрлэн, импортолдог аж ахуйн нэгжүүдийн борлуулалт арав дахин багасчээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна