Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын ээлжит мэдээллийг хүргэж байна.
Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр:Дэлхийд омикроны тархалт буурч байгаа ч дэд хувилбар болох BA.2 хувилбар эрчимтэй тархаж байна. Дани улсад бүртгэгдэх халдварын 49 хувийг эзэлж байгаа ба дэлхийд 9800 орчим BA.2 хувилбарыг бүртгээд байна. Үүний онцлог нь S генийг тогтоох боломжгүй болгодог сул талтай. Халдварлах чадамж нь өмнөхөө бодоход 1,5 дахин нэмэгдсэн. Харин вакцинаас зайлсхийсэн чадвар өөрчлөгдөөгүй.
Омикроны энэхүү шинэ дэд хувилбар батлагдсан тохиолдлын хавьтлууд дунд маш хурдацтай тархаж байна хэмээн Эрүүлийг хамгаалах гавьяат ажилтан А.Амбасэлмаа мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна