2021-2022 оны хичээлийн жилийн онцлох ажлуудаа танилцууллаа.
- Хичээлийн жилийн эхэнд хоцрогдлын үнэлгээ болон нэгдүгээр ангид элсэгч нараас сургуульд бэлтгэгдсэн байдлын гарааны оношилгоог хийсэн.
- Дөрвөн сурагч тутмын нэг нь сэтгэлээр унасан, ганцаардсан, айдаст автсан байсан нь судалгаагаар тогтоогдсон тул сургуулиудад мэргэжлийн сэтгэл зүйч нар ажиллуулж эхэлсэн. Энэ шийвдэр эерэг үр дүнг үзүүлж байгаа. Энэ жилдээ багтаж ерөнхий боловсролын бүх сургуулийг сэтгэл зүйчтэй болгохоор ажиллаж байна. Үүнтэй уялдуулан 2022 оныг “Хүүхдийн ёс зүйн жил” болгож ажиллаж байна.
- “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгон өргөжүүлсэн.
- Medle.mn виртуал сургуулийг нэвтрүүлсэн. Үүнийг нэвтрүүлсэнээр сурагч хаана, хэзээ байхаас үл хамааран хамгийн сайн багшийн хичээлийг үзэн өөрийн хичээлийн хоцрогдол мөн сонгон суралцах боломжийг олгож сурлагын ялгаатай түвшинг арилгахад түлхэц болгоно.
Сэтгэгдэл бичигдээгүй байна