Чингэлтэй дүүргийн дугаар тоотод оршин суух Ц. Д гэгч Сүхбаатар дүүргийн 1-р хороонд зургадугаар сарын 8-9-нд шилжих шөнө 32 настай эмэгтэй З-гийн амь насыг хохироосон нь тогтоогдсон.
Улмаар тэрээр Хан-Уул дүүргийн 2-р хороонд зургадугаар сарын 20-21-нд шилжих шөнө 16 настай Ш-ийг мөн хөнөөснийг Цагдаагийн байгууллага тогтоосон.
Эх сурвалжийн мэдээлснээр, 16 настай хохирогчийг гадаа явж байхад нь утсыг нь авч тухайн хэрэг болсон байр руу орсон. Ингээд охин хэсэг хугацааны дараа араас нь ороод эргэж гарч ирээгүй нөхцөл байдал тогтоогджээ.
Энэхүү онц ноцтой хүн амины хэрэгт холбоотой Ц.Д болон Х.Э нар 9 өмгөөлөгчтэй шүүх хуралд оролцох болсон тухай 16 настай талийгаач охины ээж өөрийн цахим хуудаснаа нийтлэжээ. Түүнчлэн 16 настай, 32 настай 2 эмэгтэйн амь насыг хөнөөж, нуун дарагдуулсан гэх этгээдийг өмгөөлж буй 9 өмгөөлөгчийн нэр ил болж, цахим орчинд тархаад байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна