Нийслэлийн Засаг даргын 2025 оны A/1174 дүгээр захирамжийн дагуу Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдааг 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 09:00 цагт Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-ээр зохион байгуулах бөгөөд интернэт орчинд холбогдсон компьютер, таблет зэрэг төхөөрөмжүүдийг ашиглан байршил харгалзахгүй оролцох боломжтой.
Дуудлага худалдаанд оролцох хүсэлт илгээх:
Дуудлага худалдааны дэнчин болон тэмдэгтийн хураамжийг доорх дансанд тушаана.
Дуудлага худалдааны үнийн саналыг 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 09:00 цагаас авч эхлэх бөгөөд тухайн өдрийн 15 цаг 00 минут 00 секунд хүртэл энгийн горимоор авна. 15 цаг 00 минут 00 секундээс эхлэн 60 секундийн хүлээлтийн горимд шилжих бөгөөд хүлээлтийн хугацаанд үнийн санал ирүүлээгүй бол хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулна. Хүлээлтийн горимд шилжсэн үед үнийн санал ирүүлбэл ирүүлсэн үнийн санал бүрээс хойш дахин 60 секунд сунгагдах зарчмаар 17 цаг 00 минут 00 секунд хүртэл явагдах боломжтой.
Дуудлага худалдаанд оролцогч бүртгүүлэх хүсэлтээ 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 09:00 цагаас эхлэн 09 дүгээр сарын 24-ний өдрийн 15:00 цагийн хооронд газрын биржийн цахим систем WWW.MLE.MN-д илгээн баталгаажуулсан байна.
№ | ГЗБТ-ний дугаар | Биржийн зарын код | Байршил | Зориулалт | Газрын хэмжээ /м.кв/ | Дуудлага худалдааны анхны үнэ, ₮ | Дэнчингийн үнэ, ₮ |
1 | 2.3.5 | #2025-00675 | Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо, Зүүн цагаан давааны ам | ХАА-н үйлдвэрлэлийн цогцолбор | 3400 | 9,008,640
| 900,864 |
2 | 2.3.6 | #2025-00676 | Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо, Зүүн цагаан давааны ам | ХАА-н үйлдвэрлэлийн цогцолбор | 7000 | 18,547,200 | 1,854,720 |
3 | 2.3.7 | #2025-00697 | Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Баян өндөр орчим | Мал аж ахуйн үйлдвэрлэл, тэжээлийн ургамал тариалах | 43500 | 115,257,600 | 11,525,760 |
4 | 2.3.8 | #2025-00677 | Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Халзангийн ам орчим | ХАА-н үйлдвэрлэлийн цогцолбор | 47000 | 10,347,520 | 1,034,752 |
5 | 2.3.14 | #2025-00680 | Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Жаргалантын ам | Холбоо, мэдээлэл хүлээн авах станц | 64 | 284,077 | 28,407 |
6 | 2.3.15 | #2025-00678 | Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Хорооны нутаг дэвсгэрт | Холбоо, мэдээлэл хүлээн авах станц | 100 | 348,160 | 34,816 |
7 | 2.3.17 | #2025-00681 | Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, Фүүд сити орчим | Холбоо, мэдээлэл хүлээн авах станц | 100 | 443,870 | 44,387 |
8 | 2.3.19 | #2025-00679 | Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэрийн бүсэд | Үйлдвэрлэлийн барилга байгууламж, бусад газар | 10000 | 3,820,800 | 382,080 |
НИЙТ ДҮН |
104164
|
158,057,867
|
15,805,786
|
ЖИЧ: Бусад мэдээллийг WWW.MLE.MN /ГАЗРЫН БИРЖИЙН ЦАХИМ СИСТЕМ/ болон WWW.LAND.UB.GOV.MN /НИЙСЛЭЛИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБА/ цахим хуудсанд хандан танилцаж, цахим дуудлага худалдаанд оролцохыг урьж байна. Дуудлага худалдааны байршлуудад АРХИТЕКТУР ТӨЛӨВЛӨЛТИЙН ДААЛГАВАР батлагдсан болно.
Холбоо барих утас: 77771285, 80771285
НИЙСЛЭЛИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБА
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна