2024/11/22

Цахим хичээлийн үр дүн муу учир, цаашид танхимаар хичээллэнэ

info@inder.mn
2022/02/08

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хийсэн сурагчдын хичээл хоцрогдлын үнэлгээний дүнг өнөөдөр танилцууллаа. Уг үр дүнгээр хичээл хоцролдолт нь ковидын өмнөх, дараах гэсэн хоёр хэсэгт хуваагдаж байна.


Хүүхдүүд авах ёстой мэдлэгийнхээ 60-70 хувийг танхимаар авдаг боловч цар тахлын улмаас  өнгөрсөн хоёр жилийн хугацаанд байдал эсрэгээрээ байж, олгох ёстой агуулгын 60-70 хувийг зайнаас олгосон билээ. Ингэснээр агуулгын хоцрогдол үүсээд буй тул үүнийг нөхөхийн тулд 100 хувь танхимаар хичээллэх шаардлагатай хэмээн судалгаанд оролцогчдын дийлэнх нь үзжээ.

БШУ-ны Сайд Л.Энх-Амгалан: "Сургуульдаа очиж ангидаа сууж үзээгүй, багштайгаа, ангийнхантайгаа уулзаж үзээгүй бүхэл бүтэн үе бий болсон байна.

Хоёрдугаар ангийн сурагчид уншиж чадаж байгаа ч юу уншиж байгаагаа ойлгодоггүй, тоо нэмж чадаж байгаа ч утга нь юу илэрхийлж байгааг мэдэхгүй байна. Мэдлэг чадвар нь маш их хоцорсон байна. Нийт сурагч танхимаар авах ёстой мэдлэг чадварынхаа 50 хувийг л эзэмшсэн" гэлээ.



 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна