2024/05/04

Энэ сард Үндэсний бөхийн есөн барилдаан болно

info@inder.mn
2022/03/01

Монголын үндэсний бөхийн холбооноос 2022 оны гуравдугаар сард болох Үндэсний бөхийн барилдааны хуваарийг танилцууллаа.

Гуравдугаар сард Үндэсний бөхийн дараах есөн барилдааныг зохион байгуулахаар товложээ.

  1. Гуравдугаар сарын 05-нд 12:00 цагаас Увс, аймгийн Хяргас сумын харьяат, Монгол улсын начин Цэдэвийн Цэрэнхүүгийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан,
  2. Гуравдугаар сарын 06-нд 12:00 цагаас Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат, Монгол улсын начин Бадарчийн Батбаярын нэрэмжит АЦЦБЗалуу 256 бөхийн барилдаан,
  3. Гуравдугаар сарын 12-нд 12:00 цагаас Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат, аймгийн арслан Жамбажамцын Сүхбатын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
  4. Гуравдугаар сарын 13-нд 12:00 цагаас сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
  5. Гуравдугаар сарын 17-нд 12:00 цагаас “Зэвсэгт хүчний 111 жилийн ой”-д зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,
  6. Гуравдугаар сарын 19-нд 12:00 цагаас Өвөрхангай аймгийн Сант сумын "Илдэн бэйлийн хүчтэн" бөхийн холбооны нэрэмжит АЦЦБЗалуу 256 бөхийн ээлжит барилдаан,
  7. Гуравдугаар сарын 20-нд 12:00 цагаас “Наурыз” баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан,
  8. Гуравдугаар сарын 26-нд “Бахдам гарамгай” барилдаан,
  9. Гуравдугаар сарын 27-нд аймаг, цэргийн начин цолтой бөхчүүдийн барилдаан тус тус болно


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна