Өнөө цагийн уран гулгалтын тод од Камила Валиева допингийн асуудалд холбогдсоны улмаас Бээжингийн олимпын ганцаарчилсан төрөлд түрүүлэх зорилгодоо хүрч чадаагүй.
Асар их сэтгэлийн дарамт, хүнд нөхцөл байдлыг даван туулсаар IV байрт шалгарсан түүнийг эх орондоо очиход ОХУ хүндэтгэн хүлээж авсан юм.
“Бээжин-2022” олимпын наадамд багийн төрөлд түрүүлсэн Валиевад ОХУ-ын Гавьяат тамирчин цол олголоо. Ингэснээр тэрбээр 15 насандаа Гавьяат цолоор энгэрээ мялаав.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна