Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.
АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
- Монголын хүнсчдийн холбооны зөвлөх Даваацэрэнгийн Даариймаа;
ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР:
- Нийслэлийн Налайх дүүргийн Ахмад багш нарын зөвлөлийн тэргүүлэгч гишүүн, зөвлөх багш Цэндийн Лхагвасүрэн;
- Нийслэлийн Баянгол дүүргийн 40 дүгээр сургуулийн түүхийн багш Содовын Тамжид;
ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН ЦОЛООР:
- Засгийн газрын авто баазын жолооч Ванчинбазарын Бадамдоо;
УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
- “Уурхайчин” соёлын ордны уран сайхны удирдагч, найруулагч Дүгэрийн Одончимэг;
ГАВЬЯАТ ХОЛБООЧИН ЦОЛООР:
- Дархан-Уул аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын дарга Балдансамбуугийн Сарантуяа;
ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ ЦОЛООР:
- Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн төрөхийн нярай хүүхдийн ахмад эмч Дармаагийн Ганнасан;
ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
- Эрүүл мэндийн яамны харьяа Хүүхдийн төв сувиллын эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Гомбосүрэнгийн Ганчимэг;
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
- “Эрдэнэт хивс” ХХК-ийн ахмад ажилтан Цэндсүрэнгийн Оюунчимэг;
- Цэргийн төв эмнэлгийн гэмтэл согог сувилахуйн сувилагч Нордовын Гавьяат;
- “Мазаалай баавгай” судлалын багийн гишүүн, байгаль хамгааллын мэргэжилтэн Цэрэнбатаагийн Туяа;
- Сэлэнгэ аймгийн Шаамар сумын зөгийн “Аргалант” нөхөрлөлийн зөгийчин Товуугийн Шижиртуяа;
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвийн багш, сэтгэл зүйч Чулуунжавын Ган-Эрдэнэ;
- Дархан-Уул аймгийн 15 дугаар сургуулийн ахмад багш Тогмидын Алтанчимэг;
- Улсын филармонийн “Морин хуур” чуулгын хөгжимчин Лхагвасүрэнгийн Болормаа;
- Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны хэсгийн ахлагч Сүхбаатарын Саранцэцэг;
- Мөрөөдлийн театрын жүжигчин Базаргүрийн Отгонтуяа;
- Хүний эрхийн үндэсний комиссын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Тогоохүүгийн Ихтамир;
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
- Сүхбаатар дүүргийн 51 дүгээр цэцэрлэгийн нягтлан бодогч Дашдэлэгийн Энхтүшиг;
- “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Отгоны Одончимэг;
- “Таван толгой түлш” ХХК-ийн талбайн нярав Нархажидын Номин-Эрдэнэ;
- Монголын эмэгтэйчүүдийн холбооны “Монголын эмэгтэйчүүд” сэтгүүлийн эх бэлтгэгч Гүндэлийн Ганчимэг нарыг шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд шагнал, одон, медаль хүртсэн хүмүүст болон гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь баяр хүргэж, сайн сайхныг хүсэв.
Сэтгэгдэл бичигдээгүй байна