2024/05/03

Cурагчдын амралтыг сунгалаа

info@inder.mn
2021/10/26

БСШУСЯ, ЭМЯ, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Боловсролын газрын удирдлагууд өнөөдөр өглөө хуралдаж, сурагчдын амралтыг сунгах шийдвэр гаргасан. Энэ талаар БСШУСЯ, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Боловсролын газрын холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.

БСШУСЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Мөнхбаатар цаг агаарын байгууллагаас ирүүлсэн мэдээг үндэслэн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг энэ сарын 30 хүртэл сунгасан сайдын тушаал гарсан гэх мэдээллийг өгөв.

Зөвхөн цаг агаарын нөхцөлөөс шалтгаалж, амралтыг сунгасан уу? Ханиад томуугийн дэгдэлт ямар байгаа вэ?

Томуу, томуу төст өвчний дэгдэлт нөлөөлөөгүй. Томуу, томуу төст өвчний дэгдэлт 8.6 хувьтай байна. Энэ нь хязгаарлалт тогтоох хэмжээ биш. Гэхдээ цаг агаарын хүйтрэлээс шалтгаалж, томуугийн өвчлөл нэмэгдэж магадгүй учраас урьдчилан сэргийлэх зорилгоор ийм арга хэмжээ авч байна.

-Амралт сунгаснаар сурагчдын зуны амралтад өөрчлөлт орох уу?

Зуны амралтын хуваарьт өөрчлөлт орохгүй. Энэ долоо хоногийн, пүрэв, баасан гаригийн хичээлийн асуудал байгаа. Үүнийг явцын дунд зохицуулна. Харин сунгасан хугацааны хичээлийг гуравдугаар улирлын 14 хоногийн амралтын 7 хоногт нь шилжүүлэх бүрэн боломжтой.

-Хөдөө орон нутгийн сурагчдын амралтын сунгасан уу?

  Завхан, Ховд аймгаас хүсэлтээ ирж шийдвэрлүүлсэн. Тус аймгуудын сургуулийн сурагчдын амралтыг мөн долоо хоногоор сунгах сайдын тушаал гарсан. Бусад аймгуудын сургуулийн хичээл хэвийн .

-Цэцэрлэгүүдийг яах вэ? Мөн оюутнуудыг амралтыг зохицуулах уу?

Цэцэрлэгүүд хэвийн ажиллана. Оюутнуудын хичээл орох болоогүй учраас энэ асуудал яригдаагүй.

200065-17012017-1484626793-1940730903-bolovsroliin_yam_munhbaatar_21[1]

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна