2024/05/03

САЙН МЭДЭЭ: Нийслэлд 32 жилийн дараа “Хүүхэд хөгжлийн ордон” нээгдлээ

info@inder.mn
2021/10/26

Нийслэл 32 жилийн дараа “Хүүхэд хөгжлийн ордон” нээлтээ хийж, Баянгол дүүргийн хүүхдүүдийг сурч боловсрох, авьяасаа хөгжүүлэх боломжоор нь хангалаа.

Энэ төвийг нийт 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар босгосон бөгөөд дотроо 100 хүүхдийн суудалтай, 3000 номын фондтой номын сан,  хөгжмийн долоон дугуйлан, бүжгийн гурав, дууны гурав, ахисан болон тусгай хэрэгцээт дугуйлан дөрөв, сэтгэхүй хөгжүүлэх гурав, уран зургийн гурав, спортын хоёр гээд нийт 25 дугуйлантай ажээ. Тус дугуйлангуудад өдөртөө 100, жилдээ 2500-3000 хүүхэд хамрагдах боломжтой бөгөөд элсэлтээ аваад эхэлжээ.

erdene

Нээлтэнд, тус ордонг санаачилан Баянгол дүүрэгт бариулсан УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ, БГД-ийн Засаг дарга С.Одонтуяа болон бусад албаны хүмүүс оролцсон байна. Хүүхэд хөгжлийн тус төв ашиглалтанд орсноор хүүхэд залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой болж байгаагийн зэрэгцээ Баянгол дүүрэгт дахин 42 ажлын байр шинээр бий болж байгаа аж.

Баянгол дүүрэг нь үйлдвэрлэл, үйлчилгээ ихтэйгээр онцлог дүүрэг тул хүүхэд багачууд хичээлийн бус цагаа ихэвчлэн компютер тоглоомын газруудаар өнгөрүүлж байна гэсэн судалгаа бий. Иймд тус дүүргийнхэн сургуулийн хүүхдүүдээс санал асуулга авахад тэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газартай болохыг хүсч байгаагаа илэрхийлсэн байна.  Иймд тус дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүд хүүхдүүдийн саналд тулгуурлан Хүүхэд хөгжлийн төвийг бариулж, үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.

Б.ГЭРЭЛ

erdene



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна