2025/05/10

МОНГОЛ ОХИН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО

info@inder.mn
2021/10/26

Турк улсын Измир хотноо өсвөр, залуучуудын ДАШТ-ий блиц төрлийн тэмцээн өнөөдөр болж өндөрлөлөө. Тэмцээний 11 хүртэлх насны охидын ангилалд Монгол улсын тамирчин Э. Хүслэн дэлхийн аваргын алтан медалийн болзол хангалаа. Тэрээр 9 тоглосноос 6 хожиж, 3 тэнцэн 15 оноогоор нийт оролцсон 28 тамирчныг манлайлжээ.

Харин энэ насны ангилалд өрсөлдсөн Н.Налжормаа 14 оноогоор хүрэл медаль хүртжээ. 14 хүртэлх насны ангилалд өрсөлдсөн дэлхийн даамын холбооны дэд мастер Б.Мишээл 12 оноогоор хүрэл медалийн болзол хангасан амжилт үзүүлэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна