Казак түмний үндэсний "Наурыз" баярт зориулсан улс, аймгийн цолтой бөхчүүдийн уламжлалт барилдаанд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Нутгийн буян” групп, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын гарьд Мягмарын Бадарч түрүүлж, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, "Хилчин" спорт хороо, "Хөвсгөлийн хүчтэн" дэвжээний бөх, улсын начин Цэрэнбатын Сандагдорж үзүүрлэв.
Их шөвөгт Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Ажнай" корпорац, "Таван толгой" ХК, "Говийн хүчтэн" дэвжээний бөх, улсын заан Ц.Одбаяр, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, "Алдар" спорт хоороо, “Сод Монгол” групп, Булганхангай дэвжээний бөх, улсын начин Д.Амаржаргал нар шалгарлаа.
Дунд шөвгийн наймд улсын арслан Ц.Содномдорж, улсын заан Д.Анар, улсын харцага Х.Гантулга, аймгийн харцага Б.Нямсамбуу нар үлдэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна