2025/05/10

Б.Чойжилсүрэн: Ирэх онд 4000 хүүхдийг цэцэрлэгт нэмж хамруулах боломжтой

info@inder.mn
2021/10/26

Энэ хичээлийн жилп нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт 100 мянга гаруй хүүхэд элсжээ. Тодруулбал, Төрийн болон хувийн 597 цэцэрлэгт 101.650 хүүхэд хамрагджээ. Үүнээс 76,328 хүүхэд төрийн өмчийн цэцэрлэгт хамрагдсан аж.

Харин ирэх онд 4000 хүүхдийг цэцэрлэгт нэмж хамруулах боломжтой гэдгийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн хэллээ. Тэрбээр, “Энэ оны төсвийн тодотголд 1.7 тэрбум төгрөгийг нэмж суулгасан бөгөөд төслийг энэ чигээр нь баталвал ирэх онд 4000 хүүхдийг цэцэрлэгт нэмж хамруулах боломжтой” гэжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна