Дугуйн спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Тажикистаны нийслэл Душанбе хотноо өнөөдөр эхэллээ. Өнөөдөр багийн цуваа гараатай уралдаанаас манай дугуйчид мөнгөн медаль хүртлээ. Уг тэмцээнд долоон баг оролцсоноос Казахстан түрүүлж, манай баг удаалжээ. Монголын багт ОУХМ С.Жамбалжамц, Б.Марал-Эрдэнэ, Б.Тэгшбаяр, Э.Билгүүнжаргал нар уралдсан байна. Манай тамирчид 1991 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртсэнээс хойш тивийн тэмцээнээс багийн төрөлд медаль аваагүй байсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна