2024/05/19

Монгол хэл бичгийн шалгалтын босго оноонд хүрээгүй шалгуулагчид маргааш дахин шалгалтад хамрагдана

info@inder.mn
2022/08/19

  Монгол Улсын Засгийн Газрын 37 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилго бүхий МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН ШАЛГАЛТЫГ энэ оны дөрөв, тавдугаар сард зохион байгуулсан билээ.

Энэ хоёр удаагийн шалгалтад босго оноондоо хүрээгүй шалгуулагчид  наймдугаар сарын 20-ны 10:00-11:40 цагт дахин шалгалтад хамрагдана. Улаанбаатар хотын шалгалт Баянзүрх дүүргийн 21-р сургууль дээр зохион байгуулагдана.


Суудлын хуваарийг ЭНД дарж  регистрийн дугаараар нэвтрэн хэвлэж авч очихыг анхаарна уу. 



 Эх сурвалж: Боловсролын үнэлгээний төв 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна