2024/05/17

Нэгдүгээр ангийн элсэлтийг баталгаажуулах хугацааг наймдугаар сарын 29-ний 12:00 цаг хүртэл сунгалаа

info@inder.mn
2022/08/25

Нэгдүгээр ангийн элсэлтийг баталгаажуулж амжаагүй эцэг эх, асран хамгаалагчид 2022 оны наймдугаар сарын 29-ний өдрийн 12:00 цаг хүртэл бүртгүүлэх боломжтой боллоо.

Өнөөдрийн 15:00 цагийн байдлаар 72,170 хүүхэд бүртгүүлэх боломжтойгоос 39,045 хүүхдийн бүртгэл албажсан байна.

Түр түдгэлзүүлсэн төлөвт байгаа хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчид сургуулийн элсэлтийн комисстой биечлэн уулзаж, мэдээллээ баталгаажуулахыг БШУЯ-наас зөвлөв.

Нэгдүгээр ангийн элсэлтийг баталгаажуулах хугацаа өнөөдөр 17:00 цагт дуусахаар байсныг ийнхүү сунгалаа

Эх сурвалж: БШУЯ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна