2024/11/23

ОХУ-ын Ижевск хотын дунд сургуульд хас тэмдэгтэй хувцас өмссөн зэвсэгт этгээд аллага үйлджээ

info@inder.mn
2022/09/27

Даваа гарагт ОХУ-ын Ижевск хотын дунд сургуульд зэвсэглэсэн этгээд халдах үеэр 13 хүн алагдсаны долоо нь сурагч хүүхдүүд байжээ. Үүнээс гадна 20 гаруй хүн шархадсан байна.

Зэвсэгт этгээд аллагын дараа хэргийн газарт амиа хорлосныг Оросын мөрдөн байцаах товчоо мэдээлжээ.

Тус сургуулийг төгсөгч, 30 гаруй настай Артем Казанцев гэгч аллагыг үйлдсэн байна. Түүний өмссөн цамц хас тэмдэгтэй байсан тул нео-нацист байгууллагатай холбоотой эсэхийг шалгаж эхэлжээ.

Халдагч этгээд хоёр гар буу, их хэмжээний сумтай байсныг тогтоосон байна.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болсон явдалд гүнээ харамсан гашуудаж, Москвагаас зүүн зүгт 970 км зайтай оршдог Ижевск хот руу эмч, сэтгэл зүйчдийн багийг илгээх даалгаврыг холбогдох албаныханд өгсөн тухай Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ.

Сүүлийн жилүүдэд ОХУ-д дунд сургуульд зэвсэглэн халдсан хэрэг хэд хэдэн удаа гараад байгаа.

Тухайлбал 2021 оны тавдугаар сард Казань хотын дунд сургуульд өсвөр насны хүүхэд зэвсэгт халдлага үйлдэхдээ долоон хүүхэд, хоёр насанд хүрэгчийн амийг бүрэлгэсэн юм. 2022 оны дөрөвдүгээр сард зэвсэгт этгээд Ульяновск хотын цэцэрлэгт халдах үеэр хоёр хүүхэд, нэг багш алагдаж байжээ.

 

Эх сурвалж: Reuters



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна