2024/05/06

Автобусны мотор, арын суудлын хэсэг шатаж байсныг унтраажээ

info@inder.mn
2024/04/24

Энэ сарын 23-ний өдрийн  21:43 цагт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд автобусны буудал дээр автобус шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн.

 Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход автобусны мотор, арын суудлын хэсэг шатаж байсныг гал түймрийн тархалтыг 21:48 зогсоож, 22:03 бүрэн унтраажээ. 
 
Техникийн аюулгүй байдлаа хангаж зорчихыг анхааруулж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна