2024/04/20

Хавар арьсаа хэрхэн хамгаалах вэ ?

info@inder.mn
2023/03/10

Хавар, зуны улиралд арьсаа сайтар хамгаалж арчлахгүй бол цаг агаарын нөлөөгөөр өнгө нь гандаж хуурайшдаг.  Тиймээс энэ улиралд арьсанд хамгийн их арчилгаа шаардагддаг. Арьс хуурайшна гэдэг чийг дутагдснаас болж арьс унжийж сулрах, үрчлээ үүсэх зэргээр илэрдэг.

Тослог арьс

Хавар, зун, намрын улиралд тослог арьсны батгашилт нэмэгддэг байна. Тослог арьсыг маш зөв цэвэрлэхгүй бол батгажилтыг улам нэмэгдүүлдэг. Хамгийн чухал нь тослог арьсыг савангаар угаах нь буруу. Үүний оронд долоо хоногт хоёр удаа гуужуулж хөөсөн цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Мөн өөрт тохирсон  тослог арьсны эсрэг тос хэрэглэх.

Хуурай арьс

Хавар хүний биеийн дархлаа эрс сулардаг. Иймээс өөрийнхөө хооллолтод анхаарах хэрэгтэй. Хавар хуурай арьстай хүмүүсийн арьсанд хөгшрөлт хурдан явагддаг. Иймд тэжээл өгөх хэрэгтэй.  Хуурайшилтын эсрэг бүтээгдэхүүн хэрэглэх, салфеткан маск тавих хэрэгтэй.

Холимог арьс

Арчлахад хамгийн хэцүү арьс. Гэртээ хоёр төрлийн маск тавина. Тослог хэсгээрээ тослог арьсны маск тавина. Хуурай хэсгээрээ хуурайшилтын эсрэг маск хэрэглэнэ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна