2024/04/19

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр БХЯ, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнтэй уулзаж байна

info@inder.mn
2023/03/16

онгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр БХЯ, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнтэй уулзаж байна.

Ерөнхий сайд Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 102 жилийн ойн баярын мэнд хүргэж, дэлхий дахиныг хамарсан цар тахлын хүнд үед өргөсөн тангарагтаа үнэнч байж ард иргэд, эх орноо батлан хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлсэнд талархал илэрхийллээ.

Тэрбээр мөн дэлхий дахин, улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, Засгийн газрын үйл ажиллагаа, Шинэ сэргэлтийн бодлогын талаар танилцууллаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна