2024/05/07

Аутизмыг таниулах "Хандлагаа өөрчилье, эергээр хүлээж авъя" аяны өдөрлөг боллоо

info@inder.mn
2023/04/03

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор жил бүрийн 4 дүгээр сарын 2-ны өдрийг Аутизмыг таниулах дэлхийн өдөр болгон зарлаж, НҮБ-ын гишүүн орнууд 2008 оноос тэмдэглэж ирсэн. Энэ өдрийг тохиолдуулан Аутизмын хүрээний эмгэгийг нийгэмд таниулах, эерэг зөв ойлголтыг өгөх зорилгоор “Хандлагаа өөрчилье, эергээр хүлээж авъя” аяны өдөрлөг зохион байгууллаа. 

Арга хэмжээг нээж ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Тунгалагтамир хэлсэн үгэндээ “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ялангуяа оюуны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр ажлын байрны дадлагажуулагчийн тогтолцоог Монгол Улсад нэвтрүүлэхээр ЖАЙКА-тай хамтран төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ нь аутизмтай хүмүүсийн хөдөлмөр эрхлэлт нэмэгдэхэд чухал ач холбогдолтой” гэдгийг онцолсон. 


Өдөрлөгийн үеэр ХБХХЕГ, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв, СЗСҮТ-ийн Протез, ортопедийн үйлдвэрийн албан хаагчид байгууллагын үйл ажиллагаагаа танилцуулж, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллав. 

Мөн “Аутизмын элч, төлөөлөгч”-ийг томилон, урлагийн тоглолт, АХЭ-тэй 50-60 хүүхдийг “Зан үйлийн шинжилгээ” үнэлгээ, “Амны хөндий, эрүүл ахуй, шүд”-ний үзлэгт үнэ төлбөргүй хамруулах зэрэг олон талт үйл ажиллагааг зохион байгууллаа.

Эх сурвалж: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна