Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо Боловсролын ерөнхий хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өчигдөр хийсэн. Энэ үеэр англи хэл үндсэн гадаад хэл байх гэдэгт гишүүд эсрэг тэсрэг байр суурийг баримталж буйгаа илэрхийлж улмаар сошиал орчинд өдрийн турш англи хэлийг нэгдүгээр ангиас нь заах зөв буруу гэх маргаан өрнөсөн. Үүнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудсаараа дамжуулан тайлбар өгчээ.
Тэрбээр, хуульд нэгдүгээр ангиас англи хэл заах тухай ямар ч үг, өгүүлбэр, заалт байхгүй. Шинэ хөтөлбөрөөр гуравдугаар ангиас англи хэл заана гэж төлөвлөсөн. Гэхдээ бидэнд бэлтгэл хэрэгтэй. Хөтөлбөр, сурах бичиг, багшаа бэлдэнэ” гэжээ.
Түүнчлэн “Энэ удаагийн шинэчилсэн найруулгаар боловсролын бүх түвшний хуулиудыг багцаар нь оруулж ирж, уялдаа холбоог хангаж байгаа гэдгээрээ давуу талтай. Энэ удаагийн багц хуулийн шинэчлэлээр боловсролын байгууллагуудын чанарын ялгааг арилгах гол зорилго тавьж байна. Хүүхэд бүр гэрт хамгийн ойр сургууль, цэцэрлэгээс чанартай боловсролын үйлчилгээ авах бүх боломжийг бүрдүүлнэ. Ингэхийн тулд хөтөлбөрийн шинэчлэл, санхүүжилтийн тогтолцоо, үнэлгээний тогтолцоо, багшийг тасралтгүй хөгжүүлэх, засаглалын ончтой шийдэл, цахим шилжилт гэсэн асуудлуудыг иж бүрэн шинэчилж байгаа юм” хэмээв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна