2024/05/06

Д.Амарбаясгалан: Дэлхийн топ сургуулиуд төдийгүй тэргүүлэх мэргэжилд тэнцсэн эсэхийг харж тэтгэлэг олгох нь зөв

info@inder.mn
2023/06/07

Засгийн газрын ээлжит хуралдаанаар гаргасан шийдвэрүүдийн талаар өнөөдөр танилцууллаа. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэлд өртөж, анхаарлын төвд байгаа БЗС-ын талаар ЗГ ямар байр суурийг баримталж, цаашид ямар ажлуудыг хийх талаар мэдээлсэн. 

Тодруулбал, өнгөрсөн хугацаанд Харвардын их сургуульд тэнцсэн л бол тэргүүлэх мэргэжилд тооцож БЗС-ын тэтгэлэг олгож байсан бол цаашдаа жил болгон Боловсролын тухай хуулиараа дамжуулан тэргүүлэх чиглэлийн хэрэгцээтэй мэргэжлийг Засгийн газар тодорхойлж , зарладаг болно. Дэлхийн топ сургуулиудад тэнцсэн эсэх, үүн дотроо топ мэргэжилд тэнцсэн эсэхийг харж тэтгэлгийг улсаас олгох нь зөв. Ингэж олгохдоо олон нийтийн нүдэнд ил тод байх зарчмыг хангах нь зөв юм гэж үзлээ. Боловсролын зээлийн сангаас тэтгэлэг авахын тулд нийт 11 шат дамжлагыг дамжиж, бүгд хүний оролцоотой шийдэгддэг байсан бол Засгийн газар үүнийг бүрэн автоматжуулсан системд шилжүүлэх ажлыг долоо хоногийн дотор хийхээр боллоо. Ямар нэгэн байдлаар хүний оролцоогүй, төрөөс тавьсан болзол шаардлагыг хангасан иргэн энэ шалгаруулалтад орох бүрэн боломж нөхцөлийг нь нээж өгье. Үүнтэй холбогдуулан журам, зарим хууль эрх зүйн орчинд өөрчлөлт хийе. Энэхүү сонгон шалгаруулалтыг иргэн бүрийн хараа хяналт дор байлгах нь чухал. Ингэж төрийн зээл, тэтгэлгийн дэмжлэг туслалцааг хүртдэг байх нь зөв.  БЗС-гийн үр нөлөө иргэн болгонд тэгш хүртдэг байх зарчмыг барина. Түүнээс биш гарсан алдаа дутагдал дээр үндэслээд БЗС байх ёсгүй гэж огт үзэж болохгүй. Цаашлаад Монгол Улсын 24 сангийн үйл ажиллагааг дээрх загвараар ил тод болгоно гэв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна