2024/05/03

"Алтан цом"-ын төлөөх барилдаанд Дорноговь аймгийн баг эхний ялалтаа авлаа

info@inder.mn
2023/10/09

Монголын Үндэсний Бөхийн холбооны Үндэсний "Pepsi Алтан цом"-ын барилдааны 2-р улирлын 1-р шатны барилдааны тав дахь өдөр Улаанбаатар хотын 1-р баг Дорноговь аймгийн багууд учраа тааран барилдсанаас Дорноговь аймгийн баг 14-11-ээр эхний тойргийн ялалтаа авлаа.

 Дорноговь аймгийн багт улсын начин Х.Оргилболд /4/, аймгийн хурц арслан Б.Баатархүү /1/, аймгийн арслан М.Бямбадорж /1/, хоёрдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн заан Б.Түвшинтулга /2/, аймгийн арслан Б.Батсайхан /3/, аймгийн арслан Х.Очирхуяг /3/, нар нийт 14 даваа авсан бол Улаанбаатар хотын 1-р багт улсын харцага А.Цацабшир /1/, аймгийн хурц арслан Б.Баянмөнх /2/ аймгийн арслан П.Өсөхбаатар /3/, аймгийн арслан Б.Тайван /2/, аймгийн арслан С.Цогтбаатар /3/, нар нийт 11 даваа авчээ. Улаанбаатар хотын 1-р баг сэлгээний бөхгүй барилджээ.

 Барилдсан бөхчүүд давааны мөнгөө авах бөгөөд ялсан баг 5.000.000 төгрөг, хожигдсон баг 1.000.000 төгрөгийн шагнал гардав.

 Өнөөдрийн барилдаанд Дорноговь аймгийн багийн дасгалжуулагчаар аймгийн арслан М.Бямбадорж, Улаанбаатар хотын 1-р багийн дасгалжуулагчаар аймгийн заан Б.Тожил нар ажилласан юм.

 Ийнхүү Монголын Үндэсний Бөхийн холбооны Үндэсний "Pepsi АЛТАН ЦОМ"-ын барилдааны 2-р улирлын 1-р шатны барилдаанууд амжилттай явагдаж өндөрлөлөө. Арванхоёрдугаар сард 2-р шатны барилдаанууд үргэлжилнэ.

 
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна