2024/05/04

Монгол Улсын баг "Ханжоу-2022" Азийн пара наадмаас хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл медальтайгаар 44 орноос 17 дугаар байрт жагсаж байна

info@inder.mn
2023/10/26

БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын пара наадам аравдугаар сарын 22-28-ны өдрүүдэд болж байна. IV наадамд 44 орны 3780 тамирчин спортын 22 төрөлд 604 багц медалийн төлөө өрсөлдөхөөр хуран чуулсан бөгөөд манай улсаас спортын 14 төрөл (жүдо, таеквондо, шатар, туялзуур сэлэм, хөнгөн атлетик, ширээний теннис, усанд сэлэлт, бочи, го-даам, буудлага, байт харваа, пауэрлифтинг, волейбол, бадминтон)-д 68 тамирчин хүч чадал, авхаалж самбаагаа сорьж байна.

Манай улсын тамирчид “Гуанжоу-2010” Азийн зуны спортын анхдугаар пара наадмаас хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртэж байсан бол “Инчён-2014” наадмаас хоёр алт, нэг мөнгө, найман хүрэл медаль хүртэж байсныг энд эргэн сануулая. “Ханжоу-2022” Азийн наадмын Монголын багийн ахлагчаар Д.Нямхүү ажиллаж байгаа юм.

Ийнхүү Монгол Улсын баг "Ханжоу-2022" Азийн пара наадмаас хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл медальтайгаар 44 орноос 17 дугаар байрт жагсаж байна. 





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна