2024/05/03

Мэргэжилтэн, багш нарын арга зүйг сайжруулах, туршлага солилцох уулзалт, сургалт зохион байгууллаа

info@inder.mn
2023/10/11

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв хамтран “МЭРГЭЖИЛТНҮҮД, БАГШ НАРЫН АРГА ЗҮЙГ САЙЖРУУЛАХ, ТУРШЛАГА СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ, СУРГАЛТ” зохион байгууллаа.

Тус сургалтад тусгай зургаан сургуулийн сургалтын менежер, сэтгэл зүйч, дуу хөгжмийн багш, биеийн тамир, нийгмийн ажилтан, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах 5 дугаар төвийн ажилтан албан хаагчид нийт 50 гаруй хүн хамрагдлаа.

Сургалт, уулзалтаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүрийн онцлог хэрэгцээнд нийцсэн дэмжлэг үзүүлж тухайн хүүхдийг үе тэнгийн найз нөхөдтэй нь хамт суралцуулж, хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх, багшлах арга зүйг сайжруулах, сайн туршлага түгээн дэлгэрүүлэх, хэрхэн хамтран ажиллах талаарх мэдээллүүдийг хүргэж туршлага солилцон Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцсан юм.
2023-2024 оны хичээлийн жилд 5673 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ЕБС-д суралцаж байгаагаас тусгай сургуульд 1696, СӨБ-1498 хүүхэд, МСҮТ-д 643 хөгжлийн бэрхшээлтэй оюутан, их дээд сургуульд 414 хөгжлийн бэрхшээлтэй оюутан суралцагчид тус тус суралцаж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна